ГССҮТ: Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа гурван настай хүү ухаан орсон гэдэг нь ташаа мэдээлэл. Биеийн байдал хүнд хэвээр байна

ГССҮТ: Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа гурван настай хүү ухаан орсон гэдэг нь ташаа мэдээлэл. Биеийн байдал хүнд хэвээр байна

Гурван настай хүү ээжийнхээ хамтран амьдрагчид хүчирхийлүүлсэн байдалтай хүнд гэмтэл авч, ГССҮТ-д ухаангүй хүргэгдсэн хэрэг энэ сарын 8-ны өдөр гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Уг хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж буй бөгөөд шалгалтын явцад Л-ийн хамтран амьдрагч Э нь 3-6 насны хөвгүүдийг гэртээ харж үлдэхдээ гурван настай Б-г зодсон байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон талаар Цагдаагийн байгууллагаас мэдээлсэн. Хохирогч хүү сээр нуруу, гарын шуу хугаралтай, шулуун гэдэс няцралттай, тархинд цус хурсан ухаангүй, хүнд байдалтай байгаа юм.

Тэгвэл цахим сүлжээнд хүүг ухаан орсон гэх мэдээлэл цацагдаад байгаа бөгөөд уг мэдээлэл нь ташаа мэдээлэл, эмнэлгийн зүгээс шаардлагатай бүх тусламж үйлчилгээг үзүүлж байгаа, өвчтөний эрүүл мэндийн талаарх мэдээллийг ар гэрийнхэнд нь цаг тухайд нь хүргэж байна гэж ГССҮТ-өөс мэдээллээ. 

Иймд цахим орчинд хандалт авах, олны анхаарлыг татах зорилгоор худал ташаа мэдээлэл нийтэд тараахгүй байхыг хувь хүн, хэвлэл мэдээллийн байгууллагуудад анхааруулж байна.