Өнөөдөр “МАРТАХГҮЙ, ДАВТАХГҮЙ” уриан дор жагсаал болно

Өнөөдөр “МАРТАХГҮЙ, ДАВТАХГҮЙ” уриан дор жагсаал болно

"Лантуун дохио" ТББ өнгөрсөн гуравдугаар сарын 8-ны өдөр эмэгтэйчүүдийн эрхийн төлөө талбай дээр жагсаж үзэл бодлоо илэрхийлсэн. Мөн гуравдугаар сарын 10-ны өдөр шуурхай хуралдаан зарлаж гуравдугаар сарын 18-ны өдөр төв талбайд хүчирхийллийн эсрэг, хүүхдийг хамгаалах жагсаал зохион байгуулах хүсэлтээ нийслэлд хүргүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Уг хүсэлтийг нийслэлээс хүлээн авч, жагсаал зохион байгуулахыг татгалзсан хариу өгсөн ч Ч.Ганжавхлан нарын залуус эл өдөр тайван жагсаал хийх хэвээрээ гэдгээ мэдэгдээд байгаа юм. Уг жагсаал "Хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүний үндсэн суурь эрхийн зөрчлүүд"-ийн эсрэг нөлөөлөл хийх, холбогдох төрийн байгууллагуудад шаардлага хүргүүлэх, эцэг эх, асран хамгаалагч болон олон нийтийг уриалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр бодитой үр дүнд хүрэх зорилготой.