"Трио" киног НҮБ-ын индрээс дэлхийд танилцуулж, “Монгол, Монголизм” гэх доромж үгийг ашиглахыг болиулна

"Трио" киног НҮБ-ын индрээс дэлхийд танилцуулж, “Монгол, Монголизм” гэх доромж үгийг ашиглахыг болиулна

Соёлын тэргүүний ажилтан жүжигчин Д.Баттөмөрийн найруулж, гол дүрд нь тоглосон “Трио” уран сайхны киног Швейцарын Женев хот дахь НҮБ-ын байранд энэ сарын 20-нд гаргахаар болсон талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тодруулбал, Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн асуудлаарх 28-р чуулган Женев хотноо болно. Энэ үеэр тус киног гаргахаар НҮБ-аас тусгай урилга ирүүлсэн аж. Олон улсын А зэрэглэлийн наадмаас 46 жилийн дараа шилдэг уран бүтээлийн шагнал хүртсэн “Трио” УСК дэлхийн үзэгчдэд ийн хүрэхээр болсон юм.

Тэгвэл энэ талаар "Трио" УСК баг мэдээлэл өглөө. Монголын дауны холбооны тэргүүн В.Ганзориг "Жил бүрийн гуравдугаар сарын 21-ний өдрийг "Дэлхийн дауны өдөр” болгон тэмдэглэдэг. Дауны хам шинж нь өвчин биш. Энгийн хүмүүс хос 23 хромосом буюу нийт 46 хромосомтой байдаг бол дауны хамт шинжийн гол онцлог нь илүү хромосомтой буюу ихэвчлэн 21 дэх хромосом нь хоёр биш 3 байдаг. Өвчин бол халдварладаг, эдгэрдэг зүйл байдаг бол дауны хам шинж нь эр, эм өнгөн эс анх бүрэлдэж байхад гардаг биологийн санамсаргүй алдаа юм. Харин яагаад илүү хромосом үүсдэг нь тогтоогдоогүй. Мөн дауны хам шинжтэй хүмүүс IQ буюу оюун санааны хувьд тодорхой хэмжээний хоцрогдолтой байдаг. Дотроо хурц, хөнгөн хэлбэрийн түвшинтэй. Зарим нь энгийн хүүхдүүдээс ялгарахгүй. Иймд хүүхдийг оюуны хоцрогдолтой гэж шууд дүгнэж болохгүй" гэлээ.

Түүнчлэн "Трио" киног ийнхүү НҮБ-ын индрээс дэлхийд танилцуулах болсон томоохон зорилгуудыг нэг нь олон улсад албан бусаар “Монгол, Монголизм” гэх доромж утгаар хэрэглэгддэг үгийг ашиглахыг болиулах НҮБ-ын тогтоол гаргуулах аж. 




ГҮМҮДА-Тэр ертөнц

2 цагийн өмнө