ШУУРХАЙ: Ц.Хуланг үргэлжлүүлэн нэг сарын хугацаатай цагдан хорихоор боллоо

ШУУРХАЙ: Ц.Хуланг үргэлжлүүлэн нэг сарын хугацаатай цагдан хорихоор боллоо

Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах газраас яруу найрагч Ц.Хуланг Эрүүгийн хуулийн 19.4-1 дэх хэсгээр яллагдагчаар татаж, улмаар прокурорын саналаар шүүхээс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа билээ.

Тэгвэл түүнийг цагдан хорих хугацаа энэ сарын 20-ны өдөр дуусах учиртай. Тэгвэл прокуророос түүнийг үргэлжлүүлэн хорих санал гаргаж, улмаар шүүхээс нэг сарын хугацаатай цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах шийдвэр гаргасан байна. 

Ц.Хуланг төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг өгөх зорилгоор гадаадын тагнуулын алба, иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан байж болзошгүй хэмээн Эрүүгийн хуулийн 19.4.1-д заасны дагуу яллагдагчаар татаад байгаа юм.

Тодруулбал, 19.4.1-д "Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заажээ.