Хилийн цэргээс таван хурандаа цолтон төрлөө

Хилийн цэргээс таван хурандаа цолтон төрлөө

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 102 жилийн ойн баярт өдрийн босгон дээр хилийн цэргээс хурандаа цолтон тав төрлөө.

Тодруулбал, Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2023 оны гуравдугаар сарын 14-ний өдрийн дугаар тоот тушаалаар Хилийн цэргийн Хил судлалын хүрээлэнгийн хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал, дэд хурандаа Г.Хулан, Хилийн цэргийн Хил судлалын хүрээлэнгийн Хилийн түүхийн секторын дарга, дэд хурандаа Н.Даваадорж, Хилийн цэргийн Хил судлалын хүрээлэнгийн Албаны аюулгүй байдал, эрсдэлийн үнэлгээний төвийн дарга, дэд хурандаа Г.Цогбадрах, Хил хамгаалах ерөнхий газрын Шифрийн албаны дарга, дэд хурандаа Г.Алтансүх, Хилийн цэргийн 0306 дугаар ангийн захирагч, дэд хурандаа Ж.Ганбаатар, Дотоод хэргийн их сургуулийн Цэргийн алба, зохион байгуулалт хангалт үйлчилгээний сонсогчийн байрны хэсгийн дарга, дэд хурандаа Б.Гомбосүрэн нарт албан тушаалын зэрэглэлийн хурандаа цолыг олголоо.