С.Эрдэнэ "Бурхан халдун" ууланд гарах гэж яваад мориноосоо унаж, гэмтэл авсан байж болзошгүй байгаа ажээ

С.Эрдэнэ "Бурхан халдун" ууланд гарах гэж яваад мориноосоо унаж, гэмтэл авсан байж болзошгүй байгаа ажээ

“Л.Гантөмөрийг АН-ын даргаар бүртгэсэн” Улсын дээд шүүх /УДШ/-ийн тогтоолыг тус намын дарга асан С.Эрдэнэ эсэргүүцэж, Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан байдаг. Харин тус шүүхээс “Л.Гантөмөрийг бүртгэсэн УДШ-ийн тогтоолд хэрэг үүсгэхээс татгалзаж” шийдвэрлэсэн гэх мэдээлэл бий. 

Тэгвэл тус шийдвэрийн дараахан "С.Эрдэнэ Баянгол дүүргийн АН-ын дарга гэх Н.Болдбаатар нарын цөөн хүмүүсээ дагуулан Хэнтий аймгийн нутагт байх “Бурхан халдун” ууланд гарахаар явсан" гэх мэдээллийг эх сурвалж өгч байна. Улмаар тэд тус уулын орчимд автомашинаа үлдээгээд морь хөлөглөн “Бурхан халдун” дээр гарахаар явсан аж. Гэтэл энэ үеэр С.Эрдэнэ унаж явсан морьтойгоо хамт унаж, гэмтэл авсан байж болзошгүй гэх мэдээлэл байна. Тэрбээр саяхан БНСУ-ыг зорьсон нь үүнтэй холбоотойгоор эрүүл мэндийн үйлчилгээ авахаар явсан байж магадгүй байгаа юм.