ВИДЕО: Х.Баттулгын гэх тодотголтой мухар төмөр замыг холбохын тулд Хятадын тал 25 метр өндөр далан байгуулжээ

ВИДЕО: Х.Баттулгын гэх тодотголтой мухар төмөр замыг холбохын тулд Хятадын тал 25 метр өндөр далан байгуулжээ

Тавантолгойн төмөр замыг БНХАУ-ын төмөр замтай холбох ТЭЗҮ боловсруулах тендер зарлаад байгаа билээ.

Тодруулбал, Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/, иж бүрэн ажлын зураг төсөл боловсруулах “зөвлөх үйлчилгээ”-г гүйцэтгүүлэхээр 20 тэрбум төгрөгийн тендерийг Тавантолгой төмөр зам компаниас зарласан. Товчхондоо,  Орос, Хятадыг холбосон нарийн царигтай төмөр зам аль хэдийн ашиглалтад орж, ОХУ-ын дайны эдийн засгийг “нүүрс” нь аварч байхад, Монгол Улс нүүрсээ зөөх төмөр замаа 10 гаруй жил ярьж, эцэст нь монголын нүүрс “мухар төмөр зам дээрээ ирж тулаад, зөвлөгөө авах тендер зарлагдсан” байдаг. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. Тэгвэл инженер Ж.Золжаргал Ерөнхийлөгч асан Х.Баттулгын гэх тодотголтой мухар төмөр зам дээр очсон байна. Тэрбээр энэ талаараа өөрийн цахим хуудаснаа дараах мэдээллийг оруулжээ. БНХАУ-ын тал уг төмөр замыг холбохын тулд 25 метр өндөр далан байгуулсан байна.