С.Эрдэнийг дагасан Д.Ганбат, Х.Баттулгатай улс төрөө нэгтгэсэн С.Ганбаатар нар УИХ дахь АН-ын бүлгийн хуралд өнөөдөр суужээ

С.Эрдэнийг дагасан Д.Ганбат, Х.Баттулгатай улс төрөө нэгтгэсэн С.Ганбаатар нар УИХ дахь АН-ын бүлгийн хуралд өнөөдөр суужээ

Сүүлийн хоёр жилийн хугацаанд дотоод зөрчил, маргаантай байсан АН-ын даргаар Л.Гантөмөр сонгогдож, Улсын дээд шүүхэд бүртгэгдсэн. Мөн энэ хугацаанд С.Эрдэнийг дагасан УИХ-ын гишүүн Д.Ганбат ч УИХ дахь АН-ын бүлгийн хуралд оролцохгүй, улс төр хийж байсан гэхэд болно. 

Тэгвэл өнөөдөр /2023.03.15/ УИХ дахь АН-ын бүлэг бүрэн ирцтэй хуралдсан байна. Тодруулбал, тус хуралд АН-ын дарга Л.Гантөмөрөөс гадна УИХ-ын гишүүн Д.Ганбат болон бие даан нэр дэвшиж, парламентад сонгогдсон С.Ганбаатар ч оролцсон байна.

Сонирхуулахад, УИХ-ын гишүүн Д.Ганбат сүүлийн жилүүдэд С.Эрдэнэтэй хамтарч улс төр хийж бүлгээ хоёр хуваагаад байсан. Харин С.Ганбаатарын гишүүний хувьд Ерөнхийлөгч асан Х.Баттулгын улс төрийн үйл хэргийг дэмжиж, түүнтэй хамт улс төр хийх болсон. Энэ утгаараа УИХ дахь АН-ын бүлгийн хуралд оролцсон байж магадгүй. Харин “УИХ-ын тухай хууль”-иар бие даан нэр дэвшин УИХ-д сонгогдсон гишүүн аль нэг улс төрийн намын бүлэгт хамаарах нь хуулиар хориглосон юм. Гэсэн ч С.Ганбаатар өнөөдөр болсон УИХ дахь АН-ын бүлгийн хуралд оролцсон байна. 

УИХ дахь АН-ын бүлгийн хурал. 2023.03.15

УИХ дахь АН-ын бүлгийн хурал. 2023.03.15