Хөгжлийн банк 1 их наяд 174.8 тэрбум төгрөгийн зээл барагдуулжээ

Хөгжлийн банк 1 их наяд 174.8 тэрбум төгрөгийн зээл барагдуулжээ

Монгол Улсын Хөгжлийн банк 2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс 2023 оны гуравдугаар сарын 13-ны хооронд нийт 1,174.8 тэрбум төгрөгийн зээл барагдууллаа.
 
Үүнээс:
  • 818.8 тэрбум төгрөгийг бэлэн мөнгөөр
  • 175.4 тэрбум төгрөгийг өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр
  • 180.6 тэрбум төгрөгийг үнэт цаасаар төвлөрүүллээ. Нийт 19 төсөлд олгосон зээлийг хаасан.
  • 14 зээл бэлнээр буюу 290.9 тэрбум төгрөгөөр
  • 4 зээл өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгө нэг зээлийг үнэт цаасаар төлсөн.
Хөгжлийн банк нь 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар 49 зээлдэгчийн 2.7 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний багцын үлдэгдэлтэй байна.
 
Зээл, хүүгийн үлдэгдлийг ангилбал:
  • 29.5 хувь нь төрийн өмчит компанийн 8 зээлдэгчийн 787.9 тэрбум төгрөг
  • 70.5 хувь нь хувийн хэвшлийн 41 зээлдэгчийн 1.89 их наяд төгрөг



Өнөөдөр бар өдөр

6 цагийн өмнө