Гэрээсээ гараад сураггүй болсон иргэнийг гурав хоногийн дараа найман километрийн зайнаас олжээ

Гэрээсээ гараад сураггүй болсон иргэнийг гурав хоногийн дараа найман километрийн зайнаас олжээ

Ховд аймагт гэр бүлийн маргааны улмаас гэрээсээ гараад сураггүй болсон хүнийг гурав хонгийн дараа гэрээс нь найман километрийн зайнаас олжээ.

Тодруулбал, Манхан сумд /аймгийн төвөөс урд зүгт 110 км, сумын төвөөс зүүн урд зүгт 30 км/-т иргэн М гуравдугаар сарын 9-ний /2023.03.09/ өдрийн 07:00 цагийн орчим гэр бүлийн маргааны улмаас гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг гуравдугаар сарын 12-ны /2023.03.12/ өдрийн 10:30 цагт сумын эрэн хайх, аврах бүлэгт ирүүлжээ. Дуудлагын дагуу тус сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, Цагдаагийн хэсгийн алба хаагчид сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн, орон нутгийн иргэд иргэн М/43 настай, эрэгтэй, тус сумын харьяат/-г эрэн хайх ажиллагааг тухайн өдрийн 12:10 цагаас 20:30 цаг хүртэл 45 км-ийн тойрогт зохион байгуулж, 20:30 цагт гэрээс нь баруун зүгт 8 км-т “Ямаан -Ус” гэдэг газраас эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ.