Автомашинд нааж буй цахим үнэмлэх гэх "чип”-ийг гэмт хэрэгтний явсан маршрут, мал амьтны байрлалыг тогтооход л хэрэглэдэг байна

Автомашинд нааж буй цахим үнэмлэх гэх "чип”-ийг гэмт хэрэгтний явсан маршрут, мал амьтны байрлалыг тогтооход л хэрэглэдэг байна

Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн Засгийн газрын хуралдаанаар Улаанбаатар хотын тулгамдсан асуудал болох түгжрэлийг шийдэх шийдлүүдийг танилцуулсан талаараа 2021 оны наймдугаар сарын 31-нд /2021.08.31/ мэдээлэл хийж байсан. Тус мэдээлэлд “Тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг кодлуулж автомашины салхины шилэн дээр нааж төлбөр, тооцоо бүртгэлээ хийдэг болно” хэмээсэн билээ.

Өдгөө тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ төслийн бэлтгэл ажил явагдсаар байна. Энэ оны нэгдүгээр улиралд цахим гэрчилгээг тарааж эхлэх байсан хэдий ч одоог хүртэл уг ажил эхлээгүй байгаа ч цахим гэрчилгээ буюу RFID чипийн ард иргэдийн дургүйцлийг нэлээдгүй хүргэж байна. Учир нь тус чип нь тандалт болон хяналтын зорилготой аж. Бид өнөөдрийн хүргэх мэдээлэлдээ автомашины цахим гэрчилгээ гэгдэх RFID чипийн ашиглалт болон зориулалт, төрлүүдийг дэлгэрэнгүй хүргэх болно.

-РАДИО ДАВТАМЖИЙН ТАНИЛТ /RFID/ НЬ СҮЛЖЭЭГҮЙ СИСТЕМ БӨГӨӨД ХОЁР БҮРЭЛДЭХҮҮН ХЭСГЭЭС БҮРДДЭГ-

Энэ систем нь шошго болон уншигч гэх хоёр бүрэлдэхүүн хэсэгтэй. Уншигч нь радио долгионтой төстэй дохио цацдаг нэг ба түүнээс дээш антентай бөгөөд энэ нь RFID шошгоос буцааж долгион хүлээж авдаг байна. Харин шошгын хувьд радио долгионоор ойр орчмын RFID уншигч руу мэдээлэл хүргэдэг. RFID шошго нь идэвхгүй болон идэвхтэй гэх хоёр төлөвтэй юм. Идэвхгүй RFID шошго уншигчийн хүчээр ажилладаг, зай ашиглах шаардлагагүй. Идэвхтэй RFID шошго нь зайгаар ажилладаг. RFID шошго нэг сери дугаараас хэд хэдэн хуудасны хэмжээтэй өгөгдлийг өөртөө багтаах боломжтой аж. Уншигч нь гарт багтахаар хэмжээтэй, тээвэрлэх боломжтой ба уншигч системийг кабинет, өрөө, барилгын архитектурт суулгаж болдог байна.

"RFID" системийн бүрлэдхүүн хэсэг болон ажиллах дараалал зургаар

-ЧИПИЙГ ГЭМТ ХЭРЭГТНИЙ ЯВСАН МАРШРУТЫГ ТОГТООХОД ХЭРЭГЛЭДЭГ БАЙНА-

“Хангамжийн зохион байгуулалт” – Албан байгууллагын хангамж бүрэн эсэх, хангамжийн хэрэгсэл тогтсон хүрээнээс бүртгэлгүй гадагшилсан эсэх бүртгэл, мэдээллийн өгөгдлийг цуглуулах болон аж ахуй хариуцсан албанд цахим туслалцаа болгох маягаар ашиглагддаг байна.

Бараа бүтээгдэхүүн бүртгэх болон хяналтад "RFID" ашигладаг байна

“Тэжээвэр амьтан хянах” – Гэрийн тэжээвэр амьтан болон үржүүлгийн мал амьтныг хянах болон тэдний байршил тогтоох, алга болох, хулгайлагдах эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилготойгоор ашигладаг байна. Тус төхөөрөмжийг малд ээмэг хэлбэрээр, нохой, муур зэрэг гэрийн тэжээвэр амьтанд тарилга, зүүлт хэлбэрээр хэрэглэдэг аж. Товчхондоо, манай нийслэлийн удирдлагуудын цахим үнэмлэх гэж нэрлээд буй чипийг мал, амьтны байршил, явсан маршрут тогтооход хэрэглэдэг байна. 

Гэрийн тэжээвэр амьтанд суулгадаг тарилга хэлбэрийн "RFID"

“Автомашиныг байнгын хянах, дагаж мөрдөх” – Шаардлагатай тохиолдол, гэмт хэргийн сэжигтэй автомашин эзэмшигчийн явсан маршрут, байршлыг хянаж, тандах зорилгоор прокурорын зөвшөөрөлтэйгөөр иргэдийн автомашинд ялтсан наалтыг нааж ашигладаг байна.

Ямар нэгэн карт хэмээн андуурах боломжтой,  мөрдөх зориулалтын "RFID" /цаас, наалт хэлбэрээр байдаг/

“Тээвэрлэлт” – Ачаа бараа, хүн, мал байнгын тээвэрлэдэг аж ахуй нэгжийн тээврийн хэрэгсэлд байршил тогтоох, хувийн хэрэгцээнд ашиглаж байгаа эсэхийг хянах болон хүчтэй доргилт, осол аваарт орсон эсэхийг хянах зорилгоор ашиглагдана.

Тээвэрлэж буй бараа бүтээгдэхүүн болон машин дээр нааж байршил тогтоох боломжтой

“Эрүүл мэндийн салбар” - Хангамжийн удиртгал хяналт, төхөөмжийн хяналт, өвчтөн орноос босох болон унахад мэдрэх, өвчтөний зүрхний хэм болон амин үзүүлэлтийг хянах, өвчтөнд зөв эмчилгээ болон эмчилгээний төхөөрөмж ашиглагдаж байгаа эсэхийг хянах, хууль бус эм тариа, эмнэлгийн төхөөрөмж ашиглахаас урьдчилан сэргийлэх, өвчтөн болон эмнэлгийн хэрэгсэл ашиглалтын өгөгдлийг тогтмол эмнэлгийн мэдээллийн санд дамжуулах үүрэгтэй.

Өвчтөнг хянах "RFID чип"

-RFID /ЧИП/-ИЙН ДАВТАМЖИЙН ТӨРӨЛ-

  1. Бага давтамжтай /LF/ RFID төхөөрөмж нь 30 килогерцээс 500 килогерцийн давтамжтай бөгөөд дундаж давтамж нь 125 килогерц байна. Мэдээлэл дамжуулах зай нь богино бөгөөд ихэвчлэн 10 сантиметрээс хоёр метрийн хооронд дахь мэдээллийг дамжуулах боломжтой.
  2. Өндөр давтамжтай /HF/ RFID төхөөрөмж нь гурван мегагерцээс 30 мегагерцийн давтамжтай бөгөөд дундаж давтамж нь 13.056 мегагерц. Мэдээлэл дамжуулах зай нь 10 сантиметрээс 30 метр орчим зайд мэдээллийг дамжуулна.
  3. Хэт өндөр давтамжтай RFID /UHF/ төхөөрөмж нь 300 мегагерцээс 960 мегагерцийн давтамжтай бөгөөд дундаж нь 433 мегагерц. Мэдээлэл дамжуулах зай нь 50 метрээс дээш зайд мэдээлэл дамжуулах боломжтой юм.
  4. Богино долгионы RFID төхөөрөмж нь 2.12 гегагерцийн давтамжтай бөгөөд 60 метрээс дээш зайд мэдээлэл дамжуулана.

Килогерц / KHz /  нь нэг секундэд 1000 давтамжтай

Мегагерц /MHz/ нь нэг секундэд нэг сая давтамжтай

Гегагерц /GHz/ нь нэг секундэд нэг тэрбум давтамжтай

Тэгвэл доорх мэдээллүүдээс дүгнэхэд “RFID автомашины цахим гэрчилгээ” түгжрэлийг 30 хувь бууруулах боломжтой. Гэсэн хэдий ч ашиглах зориулалт нь ард иргэдийг тандах, хянах, мөрдөх зорилгоор ашиглах, байршил тогтоодог байгаа юм. Харин ямар нэгэн хүний явсан зам, маршрутыг хянах, тандах нь хуулийн байгууллагын зөвшөөрөлтэйгөөр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд хийгддэг. Гэвч чипийг иргэний тээврийн хэрэгсэлд суурилуулж байгаа нь хууль зөрчсөн хүний эрхэнд халдах асуудал байж болзошгүйг харуулж байна.