Францын Сенат Макроны өргөн барьсан тэтгэврийн шинэчлэлийн тухай хуулийн төсөл дэмжигджээ

Францын Сенат Макроны өргөн барьсан тэтгэврийн шинэчлэлийн тухай хуулийн төсөл дэмжигджээ

Францын Сенат бямба гарагт Францын ерөнхийлөгч Эммануэль Макроны өргөн мэдүүлсэн тэтгэврийн шинэчлэлийн тухай хуулийн төслийг баталсан тухай Ройтерс агентлаг мэдээллээ.

Тодруулбал, тус хуулийн төслийг 195 сенатч "дэмжиж", 112 нь "эсэргүүцсэн" санал өгсөн байна.Энэ шинэчлэлийн улмаас тус улсад эсэргүүцлийн жагсаал, ажил хаялт өрнөсөн. Дээрх хуулийн шинэчлэлд зааснаар тэтгэврийн насыг хоёр жилээр нэмэгдүүлж 64 болгох юм.

Тэтгэврийн шинэчлэл нь Макроны сонгуулийн мөрийн хөтөлбөрийн үндэс бөгөөд ерөнхийлөгчийн хувьд туйлын чухал аж. Эрх баригчид үүнийг эргүүлэн татах бодолгүй байгаа талаар тус хэвлэлд онцолжээ.

Одоо хуулийн төслийг парламентын хоёр танхимын төлөөлөл багтсан комисс хэлэлцэх юм. Энэ нь ирэх лхагва /2023.03.15/ гарагт болох магадлалтай гэж агентлаг мэдээлсэн. Хэрэв комисс хуулийн төсөл батлагдвал хоёр танхимд эцсийн санал хураалт явагдах юм.