Андуурч тариа хийж, хүн нас барсан хэргийн шүүх хурал ирэх сарын 15 хүртэл хойшилжээ

Андуурч тариа хийж, хүн нас барсан хэргийн шүүх хурал ирэх сарын 15 хүртэл хойшилжээ

"Өргөө амаржих" газарт тариа андуурч хийсний улмаас иргэн нас барсан хэргийн шүүх хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд 14 цаг 30 минутад товлогдоод байсан билээ.

Уг хэргийн улмаас 3-19 насны дөрвөн хүүхэд өнчирч үлдсэн. Тус хэрэг гарснаас хойш "Эмч нарын зөвлөгөөний дүгнэлт гараагүй, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилсээр байна" гэх зэрэг шалтгаан хэлж өнөөдрийг хүртэл асуудал шийдэгдээгүй хэвээр байгаа юм. Тэгвэл тус шүүх хурал хойшилжээ.

Энэ талаар холбогдох албанаас, “СБД-ийн прокурорын газраас эрүүгийн тухай хуулийн 15.1.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлтийг ирүүлсэн. Шүүгдэгч Нарантуяад холбогдох хэргийг СБД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч гэм буруутай эсэхийн шүүх хурлыг 2023 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр /2023.01.30/ хэлэлцэх ёстой байсан ч иргэний хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсэн. Мөн талуудаас гэрч, шинжээч, эмч нарыг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргасныг шүүх тус хүсэлтийг хүлээн авч, 2023 оны хоёрдугаар сарын 15-ны 11:00 цагт товлож байна” гэв.