БНСУ-ЫН ХЭВЛЭЛ: Монголоор дамжиж Өмнөд Солонгос руу дүрвэдэг Хойд Солонгосын дүрвэгсдийн тоо эрс буурч, Оросын маршрутаар явсан нь анхаарал татаж байна

БНСУ-ЫН ХЭВЛЭЛ: Монголоор дамжиж Өмнөд Солонгос руу дүрвэдэг Хойд Солонгосын дүрвэгсдийн тоо эрс буурч, Оросын маршрутаар явсан нь анхаарал татаж байна

Хойд Солонгосчууд ихэвчлэн БНХАУ-Зүүн Өмнөд Ази /Тайланд, Лаос, Вьетнам/ эсвэл зөвхөн Монголоор дамжиж дүрвэдэг ч сүүлийн үед Оросоор дамжиж Өмнөд Солонгос руу нэвтэрсэн маршрут нь олны анхаарлыг татаад байгаа талаар БНСУ-ын хэвлэл мэдээлжээ.

Тодруулбал, БНАСАУ гадаад валют олохын тулд 2019 онд 20 мянга гаруй ажилчдаа барилгын болон мод бэлтгэлийн ажил хийлгэхээр Орос руу хэсэг бүлгээр нь илгээсэн байна. Тэдний дийлэнх нь тус оны арванхоёрдугаар сард /2019.12/ Хойд Солонгос нутаг руугаа буцсан ч зарим нь зугтаж, Орост үлджээ.

Улмаар коронавирусийн хөл хорионд орж, визний хугацаа нь дуусан хууль бусаар барилгын талбайд ажиллаж амьдралаа залгуулж иржээ.

Харин өнгөрсөн 2022 оны сүүлчээр Хойд Солонгосын есөн иргэн ОХУ-аас Өмнөд Солонгос руу нэвтэрчээ. Коронавирусийн улмаас Өмнөд Солонгос руу орж ирэх Хойд Солонгосын дүрвэгсдийн тоо эрс цөөрсөн үзүүлэлттэй байгаа аж. Тодруулбал, 2019 онд 1047 байсан бол 2022 онд 67 болж буурчээ. Мөн 2020 оны эхээр буюу Корона 19 дэгдэлт гарсны дараа Хойд Солонгос, Хятадын хилийг хааснаар Хятад руу хүрэх замыг хаасан аж.

Эх сурвалж: Hankookilbo