Алдарт жүжигчин Энни Вершинг хорт хавдрын улмаас 45 насандаа таалал төгсжээ

Алдарт жүжигчин Энни Вершинг хорт хавдрын улмаас 45 насандаа таалал төгсжээ

Алдарт жүжигчин Энни Вершинг өнгөрсөн ням гараг /2023.01.29/ -т өвчний улмаас 45 насандаа таалал төгсжээ.

АНУ-ын жүжигчин "24 цаг", "Оддын аялал", "Цаг үегүй", "Цус сорогчийн өдрийн тэмдэглэл" зэрэг кинонд тоглож, "Бидний сүүлчийнх" киноны Тэссийн дүрийг бүтээсэн Энни Вершинг хорт хавдрын эсрэг олон жил тэмцсэн юм. Энэ талаар талийгаачийн хэвлэлийн төлөөлөгч Крейг Шнайдерийн хэлснийг CNN агентлаг эш татан мэдээлэхдээ "Жүжигчин Энни Вершинг ням гарагийн өглөө хорт хавдрын улмаас нас барлаа" хэмээжээ.

Сэтгүүлч: М.Ариунаа