ТАЛИЙГААЧИЙН ЭГЧ: Дүүгийн минь дөрвөн хүүхэд ипотекийн зээл өвлөөд үлдсэн

ТАЛИЙГААЧИЙН ЭГЧ: Дүүгийн минь дөрвөн хүүхэд ипотекийн зээл өвлөөд үлдсэн

"Өргөө" амаржих газарт тариа андуурч хийсний улмаас иргэн нас барсан хэргийн шүүх хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд 14 цаг 30 минутад эхэллээ.

Уг хэргийн улмаас  3-19 насны дөрвөн хүүхэд өнчирч үлдсэн. Тус хэрэг гарснаас хойш "Эмч нарын зөвлөгөөний дүгнэлт гараагүй, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилсээр байна" гэх зэрэг шалтгаан хэлж өнөөдрийг хүртэл асуудал мөн шийдэгдээгүй хэвээр байгаа юм.

Тэгвэл талийгаачийн төрсөн эгч нь өнөөдөр /2023.01.30/ мэдээлэл өглөө. Тэрбээр "Тариа андуурч хийсэн сувилагч одоог хүртэл ажлаа хийсээр байна. Зүрхний хэм нэмэгдүүлэх тариа хийх гэж байгаад булчих суллах тариаг андуурч тарьсан. Дүү минь тариа тариулаад л ухаан алдаж унасан. Тэгээд ухаангүй байж байгаад нас барсан. Дөрвөн хүүхэд нь бүтэн өнчин ипотекийн зээлтэй үлдсэн. Том хүүхдийг нь оюутан болтол нь МИК-ээс зээл зогсооно гэсэн. Эмнэлгийн зүгээс биднээс уучлалт гуйгаагүй. Гэхдээ би үнэн ялна гэдэгт итгэж байна" гэлээ. 

ҮЗЭХ: