САНГИЙН ЯАМ: НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдөр шилжүүлнэ

САНГИЙН ЯАМ: НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг өнөөдөр шилжүүлнэ

Сангийн яамнаас 2022 оны дөрөвдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдөр иргэдийн дансанд шилжүүлнэ хэмээн мэдээллээ.

Тодруулбал, Татварын Ерөнхий Газрын мэдээлснээр 1,124,147 иргэнд 75.3 тэрбум төгрөгийг буцаан олгох бөгөөд 41,257 иргэн IV улирлын НӨАТ-ын буцаан олголтоороо 772.3 сая төгрөгийн хөрөнгийн албан татвараа төлжээ.  НӨАТ-ын буцаан олголтын журамд тухайн оны дөрөвдүгээр улирлын буцаалтыг дараа оны нэгдүгээр сард олгохоор заасан байдаг.

Иргэд НӨАТ-ын 2%-ийн буцаан олголтоороо тээврийн хэрэгсэл, галт зэвсэг, үл хөдлөх эд хөрөнгө, газрын төлбөр, малын тоо толгойн албан татвар, газрын үл хөдлөх эд хөрөнгийн татваруудаа төлөх боломжтой байдаг. Буцаан олголтоороо эдгээр татварыг төлөх иргэдийн хүсэлтийг өнөөдөр аваад дуусах юм байна. Иргэн та, EBarimt системийн татварын нэхэмжлэл бүхий асуулгад “Тийм” гэсэн товчийг дарснаар хүсэлт бүртгэгдэж, татвар төлөгдөнө. Энэ тохиолдолд буцаан олголтын мөнгийг бэлнээр авахгүйг Татварын байгууллагаас тодотгов.




Өнөөдөр луу өдөр

53 минутын өмнө