ВИДЕО: АНУ-ын Колорадо мужид хөдөлгөөн мэдрэгч камерт 400 гаруй "селфи"-гээ дарсан баавгайг онцолжээ

ВИДЕО: АНУ-ын Колорадо мужид хөдөлгөөн мэдрэгч камерт 400 гаруй "селфи"-гээ дарсан баавгайг онцолжээ

АНУ-ын Колорадо мужийн Boulder хотын орчимд ойд байрлуулсан мэдрэгч бүхий ан амьтны зураг авах камерт хэд хоногийн дотор 580 гэрэл зураг авагдсанаас 400 гэрэл зураг нь зөвхөн баавгайны олон янзаар авхуулсан зураг байжээ. Мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу. 

Энэ талаар амьтдын ажиглах зорилго бүхий камер байрлуулсан OSMP-ийн төлөөлөгч Филип Йейтс мэдэгдэлдээ "Эдгээр зургууд биднийг инээлгэсэн. Нэг камер дээр 580 зургийн 400 орчим нь ижил баавгайнх байсан. Уулын цэцэрлэгт хүрээлэнгийн бусад ихэнх амьтад камерын хажуугаар зүгээр алхаж, хоол хүнс эсвэл амрах газар хайж явсан. Гэтэл нэг бор баавгай олон янзын байрлал авч 400 орчим зураг дарсан байсан" гэжээ.

Тус цэцэрлэгт хүрээлэнгийн 46,000 акр талбайд хөдөлгөөн мэдрэгч 9 камер байрлуулсан байна. Амьтан хажуугаар өнгөрөхөд тэдгээр нь идэвхэждэг. Нэгэнт асаалттай камерууд гэрэл зураг эсвэл богино хэмжээний видео бичлэг хийдэг аж.

ВИДЕО: