МАН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн холбоо нэрээ сольж, тэргүүнээрээ Д.Сарангэрэлийг хэвээр үлдээхээр хуралдаж байна

МАН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн холбоо нэрээ сольж, тэргүүнээрээ Д.Сарангэрэлийг хэвээр үлдээхээр хуралдаж байна

Тодорхойгүй хугацаагаар хойшлоод байсан МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны хурал өнөөдөр /2023.01.30/ хуралдаж байна. Хуралд 21 аймаг, есэн дүүрэг, 330 сумын 450 төлөөлөл оролцож буй бөгөөд дүрмээ шинэчлэхээс гадна нэрээ сольж, МАХН-ын гишүүдийг элсүүлэх асуудлыг хэлэлцэх аж. 

Мөн УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийг НАМЭХ-ны тэргүүнээр хэвээр үлдээхээр тохирчээ. Учир нь Д.Сарангэрэлийн бүрэн эрхийн  хугацаа ирэх арваннэгдүгээр сард дуусна. НАМЭХ-ны тэргүүнийг дөрвөн жилийн хугацаатай сонгодог юм. 

-ХОЛБООНЫ ОДООГИЙН ТЭРГҮҮН УИХ-ЫН ГИШҮҮН Д.САРАНГЭРЭЛ “АЖЛАА ӨГӨХГҮЙ, ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ САНАЛТАЙ БАЙНА” ГЭЖЭЭ-

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс Соёлын сайд Ч.Номинг НАМЭХ-ны тэргүүнд санал болгосон тухай бид өмнө нь мэдээлсэн. Харин холбооны зарим гишүүд болон УИХ дахь эмэгтэй гишүүдийн зүгээс УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг санал болгосон гэж буй.  Гэхдээ Д.Сарангэрэл нь тэргүүний ажлаа өгөхгүй, үргэлжлүүлэх хүсэлтэй байгаа бөгөөд бүрэн эрхийн хугацаа нь дуустал ажиллуулахар нь тохирсон нь энэ аж.