БНСУ өнөөдрөөс нийтийн үйлчилгээний газруудад маск зүүх журмыг цуцалжээ

БНСУ өнөөдрөөс нийтийн үйлчилгээний газруудад маск зүүх журмыг цуцалжээ

БНСУ-д өнөөдрөөс нийтийн үйлчилгээний газруудад маск зүүх журмыг цуцалжээ.

Тухайлбал, Солонгос улсын эрх баригчид Коронавирусийн улмаас 2020 оны аравдугаар сард олон нийтийн бүх газарт маск зүүх журмыг тогтоосон байдаг. Харин өнгөрсөн есдүгээр сард гадуур явахдаа маск зүүх журмаа цуцалсан бол өнөөдрөөс /2023.01.30/ үйлчилгээний газруудаар үйлчлүүлэхдээ масктай зорчих журмаа цуцалжээ. Гэвч метро, автобус, эмнэлэг, эмийн сан гэх зэрэг өндөр эрсдэлтэй газруудад маск зүүх шаардлагатай аж.

М.Ариунаа