О.Цэцэнцэнгэл +100 кг жинд Португалын Гран-При тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

О.Цэцэнцэнгэл +100 кг жинд Португалын Гран-При тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

Олон улсын жүдогийн бөхийн холбоо (IJF)-ны 2023 оны хамгийн эхний тэмцээн Португалийн Гранпри нэгдүгээр сарын 27-29-нд Алмада хотод боллоо.

Тус тэмцээнд манай улсаас эрэгтэй 8, эмэгтэй 9 жүдоч дэлхийн шилдгүүдтэй өрсөлдсөн бөгөөд эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд "Женко" клубийн тамирчин ОУХМ Одхүүгийн Цэцэнцэнгэл цорын ганц хүрэл медалийг авчирчээ. О.Цэцэнцэнгэл хэсэгтээ Ямайкийн Стивен Мүүр, Эквадорын Фредди Фигуэро нарыг ялж шөвгийн наймд Гүржийн Саба Инанейшвилид ялагдсанаар дагаж барилдсан. Дагахад Өмнөд Солонгосын Жа Эгү Ёоун, хүрэл медалийн төлөө Нидерландын Юр Шпайкерсыг ялж медалийн тавцант зогссон аж.