Сурагчдын хичээл маргааш эхэлнэ

Сурагчдын хичээл маргааш эхэлнэ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хичээл маргааш буюу нэгдүгээр сарын 30-ны өдрөөс эхэлнэ.

Өвлийн нэгдүгээр улирлын амралт 2022 оны арванхоёрдугаар сарын 19-өөс эхэлж, 40 гаруй хоног амраад ирэх даваа гарагт эхлэх гэж байна. Цахим орчинд яригдаад буй сурагчдын амралтыг хойшлуулах эсэх талаар БШУЯ-аас тодруулахад "Сурагчдын амралтын хуваарьт өөрчлөлт ороогүй. Ирэх даваа гарагаас хичээл орно. Эцэг эхчүүдээс санал гаргасан ч хүлээж авах боломжгүй. Сурагчдын энэ удаагийн амралт гурван долоо хоног байх ёстой байсан ч цаг агаарын нөхцөл байдал, өвчлөл зэргээс шалтгаалан хугацааг сунгасан. Тиймээс дахин сунгах боломжгүй" гэсэн юм.