ВИДЕО: Бүх ард түмний спортын өвлийн XVI-р наадмын бэлгэдэл "Арслан"-г Эрдэнэтийн ээжүүд нэхмэл болгон урлаж байна

ВИДЕО: Бүх ард түмний спортын өвлийн XVI-р наадмын бэлгэдэл "Арслан"-г Эрдэнэтийн ээжүүд нэхмэл болгон урлаж байна

Ирэх сард Орхон аймагт болох Бүх ард түмний спортын өвлийн XVI-р наадмын бэлгэдэл "Арслан"-г Эрдэнэтийн ээжүүд нэхмэл болгон урлажээ.

Нийт 210 ширхгийг урлаж тэмцээндээ амжилттай оролцож медальт байранд шалгарсан тамирчдад дурсгал болгон хадгалуулах юм. Ээжүүд "Эрдэнэт хотын маань онцлогийг шингээж ээжүүдийн ур ухаан сэтгэлээ шингээсэн арсланг тамирчид авна гэхээр гоё санагдаж байна. Бид энэ том наадамд өөрсөө гоё тоглоом хийж оролцъё гээд хүсэлт тавьсан. Одоо ажилдаа ороод явж байна" хэмээжээ. Ингэхдээ нэг арсланг нэг хүн бүтэн өдрийн турш нэхдэг аж.

Өвлийн спортын наадам хоёрдугаар сарын 6-13-ны өдрүүдэд болох юм. Хүүхдийн наадмын спортын лого нь алтан соёмбот үсгийн нар, сар, гал гурвын дүрслэлтэй. Наадмыг өвлийн олимпын наадмын хөтөлбөрт багтдаг гүйлтийн цана, уулын цана, гүйлтийн тэшүүр, шорт трейк, шайбтай хоккей, снөүборд гэсэн зургаан спортын төрлийн зай, ангиллаар зохион байгуулна.

ВИДЕО: