ВИДЕО: Япон, Монголын алдартнууд их аварга Хакухо М.Даваажаргалын үсэнд хайч хүргэв

ВИДЕО: Япон, Монголын алдартнууд их аварга Хакухо М.Даваажаргалын үсэнд хайч хүргэв

Япон мэргэжлийн сумо бөхийн бүх цаг үеийн дээд амжилтыг тогтоосон сумогийн домогт их аварга, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Хакухо М.Даваажаргалын зодог тайлах ёслол “Кокүгикан” ордонд үргэлжилж байна.

Энэ үеэр Япон, Монголын олон алдартнууд сэтгэлийн үг хэлж, баяр хүргэв. Мөн тэрбээр дохё дээрх сүүлийн барилдаанаа өөрийн ууган хүү Махато-той хийсэн юм. Үүний дараа түүний үсэнд хүрэх арга хэмжээ албан ёсоор эхэлж Япон, Монголын хүндэт зочид их аваргын үсэнд хайч хүргэж байна.

Сонирхуулахад, 5 сая иен буюу 38 мянган ам.долларын зургаан ширхэг зарагдсан “Diamond VIP” тасалбар их аваргын үсэнд хайч хүргэх, түүнтэй оройн зоог барих, фен клубт нь элсэх, тусгай “NFT”, бэлэг дурсгалын зүйл авах зэрэг багтсан бол 14 ширхэг зарагдсан 1 сая иенийн “Platinum VIP” тасалбарын эзэн нь их аваргын үсэнд хайч хүргэх боломжгүй юм. Мөн уг 20 ширхэг тусгай тасалбарын эздийг хүсэлт илгээсэн хүмүүсийн дундаас сонгосон аж.

ВИДЕО: