ШУУРХАЙ: Чехэд сураггүй алга болоод байсан давхар биетэй, 25 настай монгол эмэгтэйн цогцос олджээ

ШУУРХАЙ: Чехэд сураггүй алга болоод байсан давхар биетэй, 25 настай монгол эмэгтэйн цогцос олджээ

Энэ сарын 26 /2023.01.26/-ны өдөр Чех улсын Ческа Липа хотод амьдарч байсан монгол эмэгтэй гэрээсээ салхилах гэж гараад ор сураггүй алга болсон хэрэг гарсан тухай бид мэдээлсэн.

Тодруулбал, тус улсад ам бүл гурвуулаа нөхөр, хүүхдийн хамт амьдардаг, жирэмсэн /хөл хүнд/ эмэгтэй алга болоод 31 цаг өнгөрсөн учир өчигдөр /2023.01.27/ Ческа Липа хотын цагдаа нар эрлийн баг гаргаж, тус улсад амьдардаг монголчуудын хамт эрэн хайх үйл ажиллагааг эхлүүлээд байсан юм. 

Тэгвэл Ческа Липа хотын цагдаагийн газраас Монгол улсын иргэн “Ц” /25 настай, 38 долоо хоногтой жирэмсэн/ эмэгтэйн цогцсыг сураггүй алга болсноос хойш 50 гаруй цагийн дараа буюу тус улсын цагаар 2023 оны нэгдүгээр сарын 27-ны 15:00 цагт олсон тухай мэдэгдэж, эрэн хайх ажиллагааг зогсоожээ. Цагдаагийн газраас урьдчилсан байдлаар гаднын нөлөөгүй гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд талийгаачийн цогцост задлан шинжилгээ хийх аж.