ВИДЕО: Өнгөрсөн онд Өмнөговь аймаг 145 тэрбум төгрөгийг улсын төсөвт бүрдүүлсэн нь 21 аймгаасаа хол тэргүүлсэн үзүүлэлт боллоо

ВИДЕО: Өнгөрсөн онд Өмнөговь аймаг 145 тэрбум төгрөгийг улсын төсөвт бүрдүүлсэн нь 21 аймгаасаа хол тэргүүлсэн үзүүлэлт боллоо

Өнөөдөр /2023.01.27/-нд Корпрэйт Конвэйшн цэнтр-т "Нээлттэй Өмнөговь, хариуцлагатай татвар төлөгч" зөвлөгөөн, чуулга уулзалт зохион байгуулагдлаа.

Сургалтад Монголын татварын алба, Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт, Мобиком корпорац, Мүүрь аудит ХХК зэрэг байгууллагуудын илтгэгч, төлөөлөгч нар оролцон татварын хууль тогтоомжийн өөрчлөлт, татварын бодлогыг сурталчлан таниулах хүрээнд сургалт, илтгэл танилцууллаа.

Чуулга уулзалтын нээлтийн үеэр Өмнөговь аймгийн засаг дарга Р.Сэддорж " Засаг захиргаа нэгжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар аж ахуй нэгжийн орлогын албан татварын 40 хувь нь аймгийн төсөвт ордог болоод жил гаруйн нүүрийг үзэж байгаа. Хүн амын орлогын албан татвар аж ахуй нэгжийн оффис байрлаж байгаа сумандаа ордог болсон. Энэ хоёр татвар нийлж аймгийн төсөв, Өмнөговь аймгаас улсад төвлөрүүлэх орлого бүрдэж байгаа юм. Өнгөрсөн онд Өмнөговь аймаг 145 тэрбум төгрөгийг улсын төсөвт бүрдүүлсэн нь 21 аймгаасаа хол тэргүүлсэн үзүүлэлт боллоо" гэв.

ВИДЕО:




Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө