Ц.Баатархүү: АН-ыг туйлдуулж, хувийн эрх ашгийн төлөө тоглолт хийж буй хүмүүс энэ бүртгэлээр дуусгавар болно

Ц.Баатархүү: АН-ыг туйлдуулж, хувийн эрх ашгийн төлөө тоглолт хийж буй хүмүүс энэ бүртгэлээр дуусгавар болно

Ардчилсан намын даргаар сонгогдсон Лу.Гантөмөрийг  намын даргаар бүртгүүлэх хүсэлтээ УДШ-д өнөөдөр өгсөн билээ.

Энэ үеэр АН-ын гишүүн, НИТХ-ын тэргүүлэгч асан Ц.Баатархүү "Ардчилсан намын үндэсний бодлогын хороо гэдэг бол Монгол орны өнцөг булан бүрээс сонгогдсон хүмүүсээс бүрддэг намын төв байгууллага, төлөөллийн төв, эрх барих дээд байгууллага. Тийм учраас үндэсний бодлогын хорооны нийт гишүүдийн оролцоод сонгосон сонгууль бол хүчин төгөлдөр юм. Ардчилсан намыг туйлдуулж байгаа, хувийн эрх ашгийн төлөө тоглолт хийж буй хүмүүс бол энэ бүртгэлээр дуусгавар болно. Монголын ардчилал эндээс эхлээд нэн шинэ түүх эхэлнэ. Дээд шүүх үүнийг бүртгэж авах үүрэгтэй. Нам бол хоёр тал гэж байхгүй, хэрэлдэж байгаа хоёр, гурван хүн байж болно. Намын үндэсний бодлогын хороо нэг байгаа. Энэ хороо хуралдаад даргаа сонгосон, энэ даргыг дээд шүүх бүртгэж авах үүрэгтэй" гэлээ. 

М.Ариунаа

ВИДЕО: