Шинэ Зеландын хэвлэлд Монгол Улс болон мэргэжлийн хонь ноослогч залуусыг онцолжээ

Шинэ Зеландын хэвлэлд Монгол Улс болон мэргэжлийн хонь ноослогч залуусыг онцолжээ

2022 оны зургадугаар сард "Share Mongolia"-ын хамт олон Шинэ Зеландын "Мэргэжлийн хонь ноослогч" багш нарын хамтаар Архангай, Завхан, Булган, Дорнод аймгуудаар үнэ төлбөргүй сургалт явуулж тус бүрд нь 15 шилдэг суралцагч шалгаруулж сургалтад хамруулж эхэлжээ.

Улмаар сургалтаа амжилттай төгсөж аймаг бүрээс шилдгээр шалгарсан нэг малчинд "Шинэ Зеланд хотод ажиллангаа, суралцах боломжийг олгосон аж. Хөтөлбөрийн онцлог нь мянган хонийг хоёр өдрийн дотор хяргах арга техникийн эзэмшүүлэх юм. Ингэхдээ энгийн хайч биш стандартаар зөвшөөрөгдсөн аюулгүй цахилгаан хайч ашиглаж, мэргэжлийн хонь ноослогч болохоор дөрвөн малчин залуу Шинэ Зеланд хотод суралцаж буй тухай бид өмнө нь мэдээлж байсан.

Тэгвэл Шинэ Зеландын TheCountry мэдээллийн сайт мэргэжлийн хонь хяргагчаар суралцаж буй залуус болон Монгол Улсыг онцолжээ. Тус сайтын мэдээллээр President of New Zealand Sheep shearing association хэлэхдээ “Тэдний суралцах чадвар, амьдрах орчиндоо дасан зохицож байгаа байдал болон зүгээр л нэг үзүүлэхэд л дор нь хүлээж аваад өөрсдийн болгож байгааг харахад үнэхээр гайхалтай” хэмээжээ. Мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу. Түүнчлэн хонь ноослогч залуус өчигдрөөс /2023.01.26/ өдөрт 200 хонь хяргадаг болжээ.

“they were quick learners and practical thinkers. It was fascinating to see them navigate the differences in day-to-day living between here and their life at home. “You only need to show them once. It’s amazing how they work things out,” he said.”




Өнөөдөр үхэр өдөр

2 цагийн өмнө