ОХУ-ын Тува улсын иргэн манай улсын хилийг зөрчиж орж ирээд хүүхэд дээрэмджээ

ОХУ-ын Тува улсын иргэн манай улсын хилийг зөрчиж орж ирээд хүүхэд дээрэмджээ

ОХУ-ын Тува улсын нэг иргэн манай улсын хилийг зөрчиж орж ирээд хүүхэд дээрэмдсэн хэрэг гарчээ.

Уг хил зөрчигч хилийн цэргийн 0245 дугаар ангийн хариуцсан хэсгээр орж ирж Увс аймгийн Сагил сумын IV багийн малчин Б-ийн хүүгийн эд зүйлийг дээрэмдэн зугтсан байна. Тэрбээр гэмт үйлдэл хийсэн даруйдаа буцаж хил гарч явсан бөгөөд хилчид, цагдаагийнхан ОХУ-ын талтай хамтран уг хэргийг шалгаж, дээрэмдсэн эд зүйлийг буцаан авчээ. Харин ОХУ-ын тал иргэнээ шалгуулахаар манай талд өгөхгүй байх эрхээ эдэлж гэмт үйлдэл өдүүлсэн залуугийн талаар ямар нэг мэдээлэл өгөөгүй талаар эх сурвалж мэдээллээ.