ВИДЕО: АНУ руу оргон зайлаад буй Н.Удаанжаргал "Regis Place"-т 5.4 тэрбумаар оффис авч, мөнгө угаажээ

ВИДЕО: АНУ руу оргон зайлаад буй Н.Удаанжаргал "Regis Place"-т 5.4 тэрбумаар оффис авч, мөнгө угаажээ

Авлигатай тэмцэх газраас нэр бүхий төрийн өмчийн хувьцаат компанийн удирдах албан тушаалтан нь хахуулийн 5.4 тэрбум төгрөгөөр Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд оффис худалдан авч түрээслэн мөнгөө угаасан нөхцөл байдал тогтоогдсон талаар мэдээлсэн билээ.

ВИДЕО: 

Тэгвэл тухайн албан тушаалтан нь  "Тавантолгой төмөр зам" ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал байжээ. Тэрбээр хахуулийн мөнгөө "Regis Place" барилгад оффис худалдан авч, хуулийнхны хэлдэгчлэн хахуулийн мөнгөний хэлбэрийг нь өөрчилж, мөнгө угаасан байж болзошгүй байгаа аж. Тэрбээр, "Regis Place"-т оффисын зориулалт бүхий талбайгаас 464.5 м2 бүхий оффисыг 2.5 тэрбумаар мөн тус объект 530.9 м2 бүхий оффисыг 2.9 тэрбум төгрөгөөр худалдан авсан байгаа юм. Мөн тухайн оффисоо түрээслэх замаар 1.1 тэрбум төгрөг олсон байна. Мөн хамаарал бүхий этгээдийнхээ нэр дээр үнэт цаас, бонд худалдан авсан байдаг. Н.Удаанжаргал нь БНСУ-аар дамжин АНУ-руу оргон зайлсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байгаа.