Уурын зуухны нүүрс буулгах хэсэгт ажиллаж байгаад дарагдсан нэг иргэнийг аварчээ

Уурын зуухны нүүрс буулгах хэсэгт ажиллаж байгаад дарагдсан нэг иргэнийг аварчээ

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ширхэнцэг хоёрдугаар баг “Спирт бал бурам” ХХК-ийн дулааны цахилгаан станцын уурын зуухны нүүрс буулгах хэсэгт вагоноос нүүрс буулгаж байгаад нэг ажилтан нүүрсэнд дарагдсан гэсэн дуудлага 2023 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн 09:25 цагт тус газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангид ирсэн байна. 

Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн салааны захирагч, ахмад М.Илтгэлпүрэвээр ахлуулсан алба хаагчид очиход Спирт бал бурам ХХК-ийн хашаанд байрлах дулааны станцын нүүрс буулгах хэсэгт ажиллаж байсан ажилтан Б нь вагон замын доод хэсэгт байрлах нунтаг нүүрсний бункер рүү хөл алдаж унан нүүрсэнд дарагдсан байв.

Алба хаагчид шуурхай ажиллаж, ажилтан Б-г нүүрсэн дороос эсэн мэнд гарган авч, сумын нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт хүлээлгэн өгчээ.