“Тал нутгийн мөсөн шоу” арга хэмжээ “Степпе Арена”-д тоглогдоно

“Тал нутгийн мөсөн шоу” арга хэмжээ “Степпе Арена”-д тоглогдоно

Монгол, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Монголын тэшүүрийн холбоо, Японы тэшүүрийн холбоотой хамтран анх удаагаа “Тал нутгийн мөсөн шоу” арга хэмжээг нэгдүгээр сарын 27-28-нд "Степпе Арена"-д зохион байгуулна.

Энэхүү шоуны найруулагчаар УДЭТ, Орфей театрын “Фауст”, “Гэм зэм” зэрэг жүжгийн найруулагч М.Батболд, Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын  Ерөнхий зураач, МУУГЗ Г.Ганбаатар нар хамтран ажиллаж байна. Тухайн шоу тоглолтын уран бүтээлчдэд манай улсаас монголын мэргэжлийн уран гулгалтын тамирчин Г.Марал-Эрдэнэ, Монгол бүжигчин, доктор (Ph.D), МУСТА М.Мөнгөнцэцэг оролцоно. Харин Япон улсаас Ростелеком Гранпри тэмцээн, Финляндия Трофи тэмцээний аварга, дөрвөн тивийн аварга шалгаруулах тэмцээний хошой хурэл медальтай мэргэжлийн уран гулгалтын тамирчин Хонго Рика, ОУ-ын Тэшүүрийн холбооны Гранпри цуврал тэмцээний 5-р байрны шагналт тамирчин Урамацу Чисато, Японы мэргэжлийн уран гулгалтын тамирчин Цунэхито Каракава, Японы мэргэжлийн уран гулгалтын тамирчин Хироки Хонда, Япон усын үндэсний бүжигчин Азума Канхо, Япон улсын үндэсний бүжигчин Азума Канья, Япон улсын үндэсний бүжигчин Ханаяги Масакацу нар оролцох юм.

Сэтгүүлч: М.Ариунаа




Өнөөдөр хонь өдөр

2 цагийн өмнө