Сэлэнгийн хилчид гэр бүлийн хамт усан спортоор хичээллэх боломжтой боллоо

Сэлэнгийн хилчид гэр бүлийн хамт усан спортоор хичээллэх боломжтой боллоо

Хилийн цэргийн 0243 дугаар анги 2023 онд бие бүрэлдэхүүн рүүгээ чиглэсэн олон талт арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Уг ажлын эхлэл болгож "Сэлэнгэ усан спорт сургалтын төв"-тэй хамтын гэрээ байгуулж бие бүрэлдэхүүн, хилчдийн гэр бүл хүүхдүүдийг бүтэн жилийн хугацаанд хөнгөлөлттэй үнээр хамруулах боломжийг бүрдүүлжээ. Ингэснээр хилчид болон тэдний гэр бүл усан спортоор хичээллэх, бие бялдраа хөгжүүлэх бүрэн боломж нээгдэж буй аж.