"Монгол Улсыг Ардчилсан биш болгох" Үндсэн хуулийн төслийг Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Ерөнхий сайдад өргөн барьжээ

"Монгол Улсыг Ардчилсан биш болгох" Үндсэн хуулийн төслийг Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Ерөнхий сайдад өргөн барьжээ

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг хуулийн төслийг боловсруулж дуусаад Ерөнхий сайдад өргөн барьжээ. 

Тодруулбал, Н.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсгийнхэн 2022 оны аравдугаар сарын 25-ны өдөр Үндсэн хуулийн шинэчилсэн найруулсан "Монгол Улсыг нийгмийн чиг баримжаат Бүгд найрамдах улс" болгох төслийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүргүүлсэн байна. Ингэхдээ уг төслийг УИХ-д өргөн барьж, ард нийтийн санал асуулгаар шийдвэрлүүлэх ажлыг зохион байгуулахыг хүссэн аж. Ташрамд өгүүлэхэд, Ерөнхий сайдын 109 дүгээр захирамжаар хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсгийг Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр ахалж байгаа юм. Харин түүний боловсруулсан Үндсэн хуулийг ардчиллаас ухарсан төсөл хэмээн олон иргэд шүүмжилж эхлээд байна. 




Улаанбаатарт 15 градус хүйтэн байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө