Ч.Маралмаад холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр болно

Ч.Маралмаад холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр болно

Долоон машин мөргөж, хоёр хүн гэмтээсэн зам тээврийн ноцтой осол гаргасан Ч.Маралмаад холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болно. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн хоёр дахь хэсгийн 2.2, 2.4 дэх заалтаар яллагдагчаар татаад байгаа. 

Тодруулбал, Тээврийн прокурорын газраас яллагдагч Ч.Маралмааг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ “Тоуоta Landcruiser 200” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн хэд хэдэн заалтыг зөрчсөний улмаас эсрэг урсгал сөрж, “Toyota Prius” маркийн 6, “Nissan Quashqai” маркийн 1, нийт 7 тээврийн хэрэгслийг мөргөж, явган хүний замаар явж байсан явган зорчигч 12 настай С, Э нарыг мөргөж, С-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, нэр бүхий 7 иргэний нэхэмжлэгчид нийт 82.273.940 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Шүүх хэргийг хүлээн авч, яллагдагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр 2022 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хийж, өмгөөлөгчийн гаргасан нэмэлт шинжилгээ хийлгэх тухай хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, яллагдагч Ч.Маралмааг шүүхэд шилжүүлж, түүнд холбогдох хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2023 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн 11.00 цагт товлон зарласан юм. 




“BONUS BOOST” BSB-д

12 цагийн өмнө