УИХ-ын намрын ээлжит чуулган өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт /2023.01.20/ хаалтаа хийсэн.
Тэгвэл чуулган завсарласан энэ өдрүүдэд УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллах гэж байна. Тэд тойрогтоо ажиллан иргэд, сонгогчдын санал зөвлөмжийг сонсох бөгөөд Улсын аварга малчин зэрэг төрийн шагналуудыг гардуулдаг юм.
Хаврын чуулган ирэх гуравдугаар сарын 17-ны өдөр нээлтээ хийх юм.