“Монголчуудад хөөгдөж” байсан Оросын элчин сайд асан И.Азизов Казахстанд суухаар болжээ

“Монголчуудад хөөгдөж” байсан Оросын элчин сайд асан И.Азизов Казахстанд суухаар болжээ

Манай улсад суух гадаад орны элчин сайдууд 3-4 жил ажиллаад нутаг буцдаг. Харин Оросын элчин И.Азизов Монгол Улсад есөн жил суугаад өнгөрсөн сар /2022.12/-д эргүүлэн татагдсан. Тэрээр манай улсад ОХУ-ын элчин сайдаар ажиллах хугацаандаа Монгол Улсын дотоод хэрэгт удаа дараа оролцож, иргэдийн зүгээс ч түүнийг “нутаг буц” хэмээн хөөж байсан юм.

Тэгвэл манай зарим иргэдэд хөөгдөж байсан И.Азизов Казахстан улсад суух элчин сайдаар томилогдсон гэх мэдээлэл байна.

Сонирхуулахад, Монгол Улс болон Казахстан улсуудыг ОХУ-ын геополитикийнхаа хувьд Төв Ази болон Зүүн өмнөд азийн орнуудаас хамгаалах “Буфер” улс хэмээн үзэж, нөлөөгөө алдахгүйг хичээдэг гэдэг. Энэ утгаараа И.Азизов Оросыг зүүн өмнөд азийн орнуудаас хамгаална гэж тэдний үздэг Казахстанд суух элчингээр томилогдсон бололтой.