"Нүүрсний" хэргээр цагдан хоригдож буй Б.Ганхуяг Хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж

"Нүүрсний" хэргээр цагдан хоригдож буй Б.Ганхуяг Хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн захирал асан Б.Ганхуягийг нүүрсний хэрэгт холбоотойгоор цагдан хорих хугацааг сунгах саналыг Нийслэлийн прокурорын газраас Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлж, улмаар нэгдүгээр сарын 3-ны өдөр /2023.01.03/ шүүхээс түүнийг үргэлжлүүлэн нэг сар цагдан хорихоор шийдвэрлэсэн билээ. 

Тэгвэл тэрбээр өдгөө ШШГЕГ-ын харьяа Хорих 461 дүгээр ангид цагдан хоригдож байгаа. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Б.Ганхуяг нь Хорих ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. 

Хэргийн талаар эргэн сануулахад “Эрдэнэс таван толгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуаг нь эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн эгч Б.Нарантуяа болон найз нөхдийн хамаарал бүхий харилцаатай иргэн С.Энхтүвшин, С.Энхтөр, Д нарт давуу байдал бий болгосон, хахууль авсан, хууль бусаар олсон орлогоо хөрөнгө оруулалт нэрээр халхавчлан мөнгө угааж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Хахууль авах/, 22.10 дугаар зүйлийн 1/Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/, 18.6 дугаар зүйлийн 2.2, 2.3-т /Мөнгө угаах/ зааснаар яллагдагчаар татагдсан байдаг юм.




Өнөөдөр үхэр өдөр

3 цагийн өмнө