Кибер аюулгүй байдлын индексээр Монгол Улс 120 дугаар байрт жагсжээ

Кибер аюулгүй байдлын индексээр Монгол Улс 120 дугаар байрт жагсжээ

Манай улс 2022 оны байдлаар кибер аюулгүй байдлын индексээр 120 дугаар байрт жагсжээ.

Тодруулбал, НҮБ-аас гаргасан “Иргэдийн цахим оролцооны индекс”-ээр 74 дүгээрт, “Дижитал өрсөлдөх чадварын индекс”-ээр 62 дугаарт, Олон Улсын цахилгаан холбооны байгууллага (ITU) аас гаргадаг кибер аюулгүй байдлын индексээр 120 дугаар байрт жагсжээ. Энэ нь манай улсын хувьд мэдээллийн технологийн дэвшлийг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих шаардлагатай байгааг харуулж байна.

Төрийн үйлчилгээний нэгдсэн платформ (E-Mongolia) системд төрийн 71 байгууллагын 817 үйлчилгээ, хөдөө орон нутагт 1284 үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, “Ухаалаг газрын харилцааны систем (еgazar.gov.mn)”-ийг идэвхжүүлэн  156.0 мянга гаруй иргэнд үйлчилгээг үзүүлсэн аж. Мөн Улсын бүртгэлийн байгууллагаас 502,933 иргэнд тоон гарын үсгийн гэрчилгээг иргэний үнэмлэхийн чипт суулгаж олгосон байна.

Сэтгүүлч: М.Ариунаа




Өнөөдөр хонь өдөр

2 цагийн өмнө