ТАНИЛЦ: Бүх төрлийн хэлээр ярилцангаа мэдээллээ хайх боломжтой “ChatGPT” гэх чатботыг бүтээжээ

ТАНИЛЦ: Бүх төрлийн хэлээр ярилцангаа мэдээллээ хайх боломжтой “ChatGPT” гэх чатботыг бүтээжээ

Өнгөрсөн 2022 оны арваннэгдүгээр сард АНУ-ын хиймэл оюун ухааны судалгааны лаборатори болох OpenAI компаниас ChatGPT гэх чатботыг бүтээж олон нийтэд танилцуулсан.

Тодруулбал, уг чатботын хамгийн том давуу тал нь бүх төрлийн хэлээр харилцан ярьж, мэдэхгүй зүйлсээ асуух бүрэн боломжтой юм. Энэ нь интернэтээс юм хайх бус, интернэттэй ярилцах боломжийг бүрэн нээж өгч байгааг онцолжээ.

Мөн олон мэдлэгийн хүрээнд дэлгэрэнгүй, тодорхой хариултаараа олны анхаарлыг маш хурдан татсан бөгөөд өдгөө OpenAI компани 29 тэрбум ам.доллароор үнэлэгдээд байна. Хэрэглэгчид чатботоос хүлээн авсан хариултад эерэг эсвэл сөрөг санал өгөх эрхтэй бөгөөд яагаад энэ саналыг өгснөө бичиж үлдээх боломжтой юм.

Уг чатбот нь Монгол хэлээр сурагч шиг, Англи хэлээр эрдэмтэн шиг ярьдаг хэмээн тодорхойлоод байгаа бөгөөд одоог хүртэл хөгжүүлэлтийн шатан дээрээ явж байгаа аж. Мөн Нью-Йоркийн сургуулиуд сурагчдын гэрийн даалгаврыг маш сайн гүйцэтгэдэг тул тус чатботыг “Суралцахад сөргөөр нөлөөлнө” гэдэг утгаар ашиглахыг хоригложээ.

ВИДЕО:

М.Ариунаа