Боксын U22 насны ААШТ -д оролцож буй Т.Номин-Эрдэнэ хүрэл медалийн болзол хангалаа

Боксын U22 насны ААШТ -д оролцож буй Т.Номин-Эрдэнэ хүрэл медалийн болзол хангалаа

Сонирхогчдын боксын U22 насны Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй Т.Номин-Эрдэнэ хүрэл медалийн болзол хангалаа.

Тайландад болж буй сонирхогчдын боксын U22 насны Азийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь эмэгтэйчүүдийн 1/4 шигшээ тоглолтууд боллоо. Манай улсаас өнөөдөр Бангкокийн рингд гурван гэзэгтэй боксчин тулалдсанаас 60 кг-д өнгөрсөн жилийн насанд хүрэгчдийн ААШТ-ий мөнгөн медальт, өсвөр үеийн Азийн аварга “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Төгсжаргалын Номин-Эрдэнэ шөвгийн наймд Тажикстаны Холова Бибинашастамог 4:1-ээр буулган авч хүрэл медалийн болзол хангав. Түүний хувьд ням гаригт Вьетнамын Нгуен Хуен Трантай хагас шигшээ тоглолтоо хийнэ.

Харин 50 кг-ын жинд спортын мастер Даваазоригийн Номин-Эрдэнэ Узбекистаны Сабина Бобокуловад, 54 кг-д ОУХМ Оюунцэцэгийн Есүгэн Узбекистаны Нигина Уктамовад 0:5-аар тус тус ялагдаж үзэгчдийн суудалд шилжсэн.




“BONUS BOOST” BSB-д

7 цагийн өмнө