“Алтан бөмбөрцөг” ёслолд оролцсон жүжигчид коронавирусийн халдвар авчээ

“Алтан бөмбөрцөг” ёслолд оролцсон жүжигчид коронавирусийн халдвар авчээ

Кино болон телевизийн салбарын шилдгүүдийг тодруулдаг “Алтан бөмбөрцөг” наадмын 80 дахь удаагийн шагнал гардуулах ёслол Беверли-Хиллз хотын "Беверли-Хилтон" зочид буудалд болж өнгөрсөн билээ.

Энэ жилийн наадмын гол шагналыг найруулагч Стивен Спилберг, жүжигчин Кейт Бланшетт, жүжигчин Остин Батлер нар хүртсэн юм. Тэгвэл тус шагнал гардуулах ёслолд оролцсон зарим жүжигчид шинэ коровирусийн халдвар авчээ.

Тодруулбал, Колин Фаррелл, Мишель Пфайффер, Жэйми Ли Кертис тэргүүтэй жүжигчид халдвар авсан бөгөөд үүнээс шалтгаалан тэд Шүүмжлэгчдийн нэрэмжит шагнал гардуулах ёслол буюу “Critics Choice Awards”-д оролцож чадаагүй байна. М.Пфайффер Жэфф Бриджест хүндэт шагнал гардуулах тохироотой байжээ.