ТОДРУУЛГА: Замын-Үүд боомтод согтуу жолооч таван автомашиныг мөргөж, олон иргэд бэртжээ

ТОДРУУЛГА: Замын-Үүд боомтод согтуу жолооч таван автомашиныг мөргөж, олон иргэд бэртжээ

Замын-Үүдээс Эрээн рүү орох автомашины нэвтрэх журамд өөрчлөлт орсны улмаас өчигдөр /2023.01.17/ 22:30 цагийн үед тус бүсэд зам тээврийн ноцтой осол гарч олон хүн гэмтэж, эд хөрөнгөөрөө хохирсон хэрэг гарсан.

Энэ талаар Тээврийн цагдаагийн албаны хүнээс тодруулахад, “Өчигдөр /2023.01.17/ 22:30 цагийн орчимд том оврын тээврийн хэрэгслийн жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үедээ таван автомашин мөргөж зам тээврийн осол гаргасан. Тус жолоочоос согтуурлын зэргийг тогтооход 1.30 бүхэл гарсан. Осолд өртөж бэртэж гэмтсэн иргэд Дорноговь аймгийн эрүүл мэндийн төвд эмчийн хяналтад эмчлэгдэж байгаа. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна” гэв.