Е9 визтэй иргэд БНСУ-д 10 жилийн хугацаанд оршин суух боломжтой болно

Е9 визтэй иргэд БНСУ-д 10 жилийн хугацаанд оршин суух боломжтой болно

Е9 визтэй иргэд БНСУ-д 10 жилийн хугацаанд оршин суух боломжтой болно.

БНСУ-ын засгийн газар жил бүр E-9 буюу мэргэжлийн бус ажлын визээр 50-60 мянга орчим гадаад ажилчид татан авдаг байсан бол, энэ жил тус визээр орж ирэх ажилчдын тоог 110,000 болгож өсгөх гэж буй талаар MKOR мэдээллээ. Мөн E9 визний хугацааг 4 жил 10 сар хүртэл сунгах боломжтой байсныг хамгийн ихдээ 10 жил хүртэл сунгах боломжтой болгох аж. Удаан хугацаагаар оршин суух эрх буюу 10 жилийн виз авах гадаад ажилчдын хувьд нэг газраа тогтвортой ажилласан байх шаардлагатайгаас гадна 사회통합프로그랩 буюу нийгмийн нэгдсэн хөтөлбөрийн гуравдугаар шатанд тэнцсэн байх, топик гуравдугаар түвшнээс дээш байх зэрэг шаардлага тавих юм байна.