"Эрдэнэс Тавантолгой" ХК нь 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэрийг ирэх гуравдугаар сард ашиглалтад оруулна гэв

"Эрдэнэс Тавантолгой" ХК нь 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэрийг ирэх гуравдугаар сард ашиглалтад оруулна гэв

УИХ-ын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдөр /2024.11.13/-ийн хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс угаах, баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг сонсож, ажлын хэсэг байгуулах байнгын хорооны хоёр тогтоол баталлаа.

Энэ үеэр “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас "Жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай нүүрс баяжуулах үйлдвэрийн төслийн гүйцэтгэл 95 хувьтай байна. Ирэх гуравдугаар сард ашиглалтад авахаар ажиллаж байна. Арваннэгдүгээр сардаа багтаан улсын комисс ажиллуулах шаардлага бий. Хэрвээ төлөвлөгөөний дагуу ажиллавал гуравдугаар сараас өмнө ашиглалталд авах боломжтой. Нүүрс баяжуулах үйлдвэр 133 га талбайг хамрах бөгөөд үндсэн үйлдвэр, түүхий нүүрс, бүтээгдэхүүний агуулах зэрэг үйлдвэрийн болон иргэний нийт 67 барилга, байгууламжаас бүрдэнэ. Үйлдвэрт нийт 457 ажиллах хүч шаардлагатайгаас одоогоор 198 хүн ажиллаж байна. Уг үйлдвэрийн ТЭЗҮ-ийг 2021 онд хийж, энэ оны зургаадугаар сард үйлдвэрийн туршилт, тохируулгын нээлтийг хийсэн бол 2025 оны гуравдугаар сард байнгын ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа юм. Төсөл хэрэгжсэнээр улс орон, бүс нутгийн нийгэм, эдийн засгийн өсөлтийг дэмжиж шууд ажлын байрыг шинээр бий болгож,  экологийн сөрөг нөлөөллийг бууруулан, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм" гэсэн танилцуулгыг хийлээ. Мөн байнгын хорооны тогтоолын дагуу газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцад хяналт шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан, “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэл, технологийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Энхтуяа нар ахлан ажиллахаар болжээ.




Өнөөдөр гахай өдөр

20 цагийн өмнө