Сонгуулийн үеэр АН-ын дарга Б.Баянмөнхийн амь насыг хөнөөсөн МАН-ын ухуулагч П.Отгонбаатарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшиллоо

Сонгуулийн үеэр АН-ын дарга Б.Баянмөнхийн амь насыг хөнөөсөн МАН-ын ухуулагч П.Отгонбаатарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшиллоо

УИХ-ын сонгуулийн үеэр бусдын амь насыг хөнөөсөн П.Отгонбаатарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2024.11.12/ Өвөрхангай аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогдсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тэгвэл тус хэргийг шүүх хурал хойшилжээ. Тодруулбал, шүүгдэгч П.Отгонбаатарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу ирэх арванхоёрдугаар сарын 20-ны өдөр хүртэл шүүх хурлыг хойшлуулсан байна. 

Хэргийн талаар эргэн сануулахад, УИХ-ын 2024 оны сонгуулийн 1 дүгээр тойрогт МАН-аас  нэр дэвшигч Батлан хамгаалахын сайд асан Г.Сайханбаярын ухуулагчаар ажиллаж байсан П.Отгонбаатар нь Өвөрхангай аймгийн Сант сумын АН-ын дарга Б.Баянмөнхийн амь насыг хөнөөсөн хэрэг өнгөрсөн зургаадугаар сарын 15-ны /2024.06.15/ өдөр гарсан байдаг. 

Улмаар прокуророос П.Отгонбаатарыг Эрүүгийн хуулийн 10.1.2.9-д заасан, "Эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотны хүнийг алах", мөн хуулийн 10.1.2.14-д заасан, "Үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж алсан" гэдэг зүйл ангиар яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлээд байсан юм. 




Өнөөдөр бар өдөр

3 цагийн өмнө