Ц.Туваан: "Халзан бүргэтэй" ордод хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байсан аж, ахуй нэгжийн ажлыг зогсоосон нь харамсалтай байна

Ц.Туваан: "Халзан бүргэтэй" ордод хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байсан аж, ахуй нэгжийн ажлыг зогсоосон нь харамсалтай байна

"Халзан бүргэтэй" газрын ховор элемент олборлох төсөл нь иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсны улмаас уг уурхайн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоогоод байгаа юм. 

Энэ асуудлаар бид Уул уурхай, эрдэс баялгийн сайд Ц.Туваанаас зарим зүйлийг тодруулахад, ""Халзан бүргэтэй" төслийг хэрэгжүүлэгч компани нь ямар нэгэн зөрчилгүйгээр үйл ажиллагаа явуулж байгаа. Гэтэл хувийн хэвшил болон тэнд ажиллаж буй иргэд рүү халдсан хэрэг гарсан байна. Энэ асуудалд манай Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам харамсаж байгаа. Тухайн байгууллагууд маань өргөдөл гаргаад, шалгуулаад явах байх. Олон улсын хурал, зөвлөгөөнд оролцоход Монгол Улстай газрын ховор элементийн чиглэлд хамтарч ажиллах санал их ирдэг. Улмаар яг энэ чиглэлд хамгийн их ахиц дэвшил гаргасан төсөл нь "Халзан бүргэтэй" ордын төсөл юм. Гэтэл "уран"-тай холбогдуулан буруу мэдээлэл түгээж, компанийн эд баялаг, хувь хүмүүсийн биед халдаж байгааг манай яамны зүгээс буруу гэж үзэж байгаа" гэлээ. 

ҮЗЭХ: 




Өнөөдөр гахай өдөр

20 цагийн өмнө