СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Суудлын автомашин “Маяти” загварын ачааны машинтай мөргөлдсөний улмаас нэг иргэн амиа алджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Суудлын автомашин “Маяти” загварын ачааны машинтай мөргөлдсөний улмаас нэг иргэн амиа алджээ

Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Бэхт  багийн “Алсын” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 15 км, сумын төвөөс зүүн зүгт 10 км-т/ ачааны автомашины араас суудлын автомашин мөргөж, суудлын автомашины зорчигч нас барсан тухай дуудлаггыг арваннэгдүгээр сарын 10-ны өдрийн 20:37 цагт ОБЕГ хүлээн авсан байна.

Улмаар дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход Улаанбаатар-Дорноговь чиглэлд зорчиж явсан иргэн Н-ийн эзэмшлийн “Маяти” загварын ачааны автомашины араас “Соната-6” загварын суудлын автомашин /4 зорчигчтой/ мөргөж, иргэн Г /26 настай, эрэгтэй/ төмөр хийцэд хавчуулагдаж нас барсан байсныг ажиллаж цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ. 




Өнөөдөр бар өдөр

3 цагийн өмнө