Монголоос анх удаа аав, хүү, охин гурав таеквондогийн дэлхийн аваргаас медаль хүртлээ

Монголоос анх удаа аав, хүү, охин гурав таеквондогийн дэлхийн аваргаас медаль хүртлээ

Узбекистан улсын Ташкент хотноо энэ сарын 2-8-ны хооронд зохион байгуулагдсан таэквондогийн Дэлхийн цомын тэмцээнээс нэг гэр бүлийн гурван хүн медаль хүртжээ.

Тодруулбал, Монголыг төлөөлөн оролцсон аав Г.Ганбилэг 18-34 насны ангиллын VI-V зэргийн 64 кг жинд алтан медаль, түүний охин Г.Ану-Үжин 10-11 насны ангиллын VI зэргийн -25 кг жинд алт, хүү Г.Ган-Эрдэнэ 6-7 насны VI зэрэгт тулалдан мөнгөн медаль хүртжээ. Манай улс олон улсын гурван шүүгч, таван дасгалжуулагч, 82 тамирчны бүрэлдэхүүнтэй тус тэмцээнийг зорьсон бөгөөд өчигдрийн байдлаар нийт 9 алт, 12 мөнгө, долоон  хүрэл медаль хүртээд байна.




Өнөөдөр гахай өдөр

20 цагийн өмнө