П.Эрхэмбаяр: Н.Өнөрцэцэгийн давж заалдах шатны шүүх хурлын тогтоох хэсгийг олон нийтэд нээлттэй явуулна

П.Эрхэмбаяр: Н.Өнөрцэцэгийн давж заалдах шатны шүүх хурлын тогтоох хэсгийг олон нийтэд нээлттэй явуулна

Зариг.мн сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх хурал яг одоо Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд үргэлжилж байна. 

Шүүх хурлын явцын талаар сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч П.Эрхэмбаяр, "Давж заалдах шатны шүүх хуралдааны үеэр холбогдох хэргийн материалыг хангалттай хэлэлцэж, шүүх хуралдаан завсарлалаа. Өмгөөлөгч нараас шалтгаалах бүхий л зүйлийг хангалттай хийсэн. Шүүгдэгчийн зүгээс ч хангалттай тайлбарыг хийлээ. Шүүх өмгөөлөгч нарын гаргасан хүсэлтийг харгалзан үзээд тогтоох хэсгийг олон нийтэд нээлттэй явуулахаар боллоо. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хорих 461 дүгээр ангиас сэтгүүлчийг бөөрний дутагдалтай учраас өлсгөлөн хийж болохгүй гэсэн ч сэтгүүлч маань өөрөө өлсгөлөн зарласан байсан. Одоогийн байдлаар бие нь сульдаж, царай нь цонхийсон байдалтай байна" гэлээ. 




Өнөөдөр гахай өдөр

20 цагийн өмнө